| "MIBG" ХХК |
|
|
|
Монгол
Эм Ай Би Жи ХХК нь 2008 онд санхүүгийн Эф Эс Си Өү (FSCo) компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлохуйц ажил үйлчилгээг нэвтрүүлж монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болох эрхэм зорилго тавин ажиллаж байна. Манай компани эрхэм зорилгынхоо хүрээнд үйлчлүүлэгчиддээ үнэт цаасыг нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгон гаргах, компанийг нэгтгэх, нийлүүлэх, Due diligence шинжилгээ, компанийг үнэлэх болон үнэт цаасны брокерийн үйлчилгээ мөн түүнчлэн компанийг нэгтгэх, өөрчлөн байгуулах, худалдах, худалдан авахад санхүүгийн зөвлөхийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн бид зөвхөн эдгээр үйлчилгээгээр зогсохгүй компанийн засаглалыг сайжруулан үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод байлган хариуцлагыг нь дээшлүүлэх замаар хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарна.
|


