|
“FSCO” АЖИЛД УРЬЖ БАЙНА.
“FSCo” ХХК нь санхүүгийн үйлчилгээний компани юм.
Сайн засаглалыг эрхэмлэгч манай компани нь ТАНД:
- Шударга урамшууллын систем
- Ирээдүйдээ итгэл төгс байх ажлын байрыг санал болгож байна.
Бүрдүүлэх материал:
- Анкет /Маягтыг “FSCo” ХХК-ийн байранд ирж бөглөх ба онлайн-анкет бөглөх боломжтой./
- 3*4 хэмжээтэй цээж зураг 1 ш
- Боловсрол, мэргэжлийн гэрчилгээний хуулбар /заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цагдаагийн газрын тодорхойлолт /заавал эх хувь байх шаардлагатай/
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /Нотариатаар баталгаажуулсан хувь байж болно/
Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрх шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, “FSCo” ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн газарт авчирч өгнө үү.
Онлайн анкет
Анкет бөглөх заавар: -Анкетын асуулт бүрт бүрэн дүүрэн, ойлгомжтой хариулах
- Анкетыг өөрийн компьютер дээр татаж авсны дараагаар бөглөнө. Бүрэн дууссаны дараа
admin@fscomongolia.com
CLOAKING
мэйл хаягаар явуулах
-Таны илгээсэн анкет таныг бүрэн илэрхийлэх тул анхааралтай, өөрийн талаарх мэдээллийг аль болох дэлгэрэнгүй бичнэ үү.
Энд дарж анкетын маягтыг татаж авна уу.
1. Ерөнхий тавигдах шаардлага:
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
- Шинийг эрэлхийлэгч, санаачлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
Хөрөнгө оруулалтын шинжээч
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага хөрөнгө оруулалт, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
- Бизнесийн байгууллагад болон судалгаа шинжилгээний чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байх
- Макро, микро эдийн засгийн мэдлэгтэй байх
- Төсөл удирдах, манлайлах арга барил эзэмшсэн
- Эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийг мэдрэх мэдрэмжтэй
- Маркетинг, менежмент, төслийн эдийн засгийн үр ашиг гэх мэт төслийн бүх хэсгүүдэд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйг эзэмшсэн байх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Даатгал, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн болон бусад
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан
- Бодол санаагаа итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх
- Гэрээ хэлцэл хийх чадвартай байх
- Өөртөө итгэлтэй, илтгэх ур чадвартай
- Судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
|