| Венчур хөрөнгө оруулалт |
|
|
Венчур хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг “Эн Ви Си” ХХК эрхлэн явуулж байгаа бөгөөд энэ үйлчилгээгээр хэрэгцээ шаардлага өндөртэй, өгөөж сайтайн дээр хэрэгжүүлэгч талаас хөрөнгө оруулалт хийх боломж муу, барьцаа хөрөнгөгүй зэрэг эрсдэлтэй төслүүдэд магадлан шинжилгээ хийх, үнэлгээ өгөх тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр нааштай үр дүн гарсан тониолдолд өөрийн хөрөнгөнөөс тодорхой нөхцөл болзолтойгоор хөрөнгө оруулалт хийж дэмжих замаар эрсдэлийг нь бууруулах үүний үндсэн дээр уг төсөл цаашид зээл авах, эсвэл үнэт цаас гаргах замаар бие даан явах боломжтой болгодог үйлчилгээ юм. Энэ зорилгоор манай компани нэг төслийг бүрэн санхүүжүүлэх бус нилээд хэдэн төслийн эрсдэлийг бууруулах түвшний санхүүжилт хийж, цаашид уг төсөл бие даан хөгжих боломжтой болох чиглэлийг барьж ажиллаж байгаа төдийгүй Санхүүгийн Зохицуулах Хорооны болон манай дотоод дүрэм, журмууд ч ийм байдлаар тусгагдсан болно. Тухайлбал төсөл хэрэгжүүлэгч компанийг зээлийн дарамтад хэт орохоос хамгаалах зорилгоор хийх санхүүжилтээ төсөл хэрэгжүүлэгч компанитай тохиролцсоны үндсэн дээр дүрмийн санд нь оруулах эсвэл хувь нийлүүлэх замаар нэг төсөлд “Эн Ви Си” ХХК-аас оруулах санхүүжилтийн хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 49 хувиас ихгүй байх түүнчлэн уг төсөл хэрэгжин жигдэртэл 5 хүртэлх жилийн хугацаагаар хамтран ажиллаад хөл дээр нь босгосны дараа өөрийн хувиа эзэнд эсвэл өөр хөрөнгө оруулагчид нээлттэй болон хаалттай хэлбэрээр худалдах замаар уг төслөөс гарах ба уг хөрөнгийг өөр шинэ төсөл санхүүжүүлэхэд ашиглахаар журамласан байгаа болно. “Эн Ви Си” ХХК нь FSCo корпорацийн хөрөнгө оруулалттайгаар 4,5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэйгээр 2007 онд байгуулагдсан. “Эн Ви Си” ХХК нь санхүүгийн өндөр мэргэжлийн боловсон хүчинтэйн дээр гадаадын болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг, Монголд шинэлэг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Венчур хөрөнгө оруулалтын үйлчилгээний зорилго нь богино хугацаанд өндөр орлого олох нь чухал бус харин үйлчлүүлэгч компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар тэдгээрийн зах зээлд эзлэх байр суурь, үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм. Компани төсөл болон үйлчлүүлэгч компанийг сонгон шалгаруулахдаа бизнесийн төлөвлөгөө, төслийн чанар, менежментийн туршлага, чадварыг голлон анхаардаг. Компани өсөх ирээдүйтэй, өгөөж өндөртэй, богино хугацаанд эргэн төлөгдөх боломжтой дараах салбарын бизнес төслүүдийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх бодлого баримталж байна. Үүнд:
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ДАВУУ ТАЛ “Эн Ви Си” ХХК-ийн магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүжилт хийж эрсдлийг бууруулсан өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой Төсөл бүрэн хэрэгжсэний дараа “Эн Ви Си” ХХК уг төслөөс гарахад түүний хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй Төслийн хөрөнгө оруулалтад оролцсоноор банкны хадгаламжийн хүүтэй харьцуулахад түүнээс өндөр өгөөж авах боломжтой
Венчур /эрсдэлтэй/ хөрөнгө оруулалтын үйлчилгээний хэлбэрүүд:
Бид компанийн засаглалыг эрхэмлэгч, бизнесийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх чадвартай аж ахуйн нэгжүүд болон бизнесийн дадлага туршлагатай, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:
1. Өсөлттэй зах зээлд бизнес хийдэг үү? 2. Компани болон бизнес тань өсөх боломжтой юу? 3. Танай хэрэгжүүлэгч баг туршлагатай юу? 4. Технологийн болон өрсөлдөөний давуу талыг бий болгох боломжтой юу? 5. Стратегийн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшүүлэх боломжтой юу?
|

