FSCoMONGOLIA.com
Sep 5
Урт хугацаат амьдралын даатгал E-mail


Олон улсад түгээмэл тархсан урт хугацаат амьдралын даатгалыг монголд анхлан нэвтрүүлэхээр “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийг FSCo корпорацийн хөрөнгө оруулалтаар 2007 онд байгуулж, уг бизнесийг эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авснаар Монгол улсын амьдралын даатгалын анхны компани болсон юм. Уг даатгалын гол онцлог нь даатгуулагч урт хугацаанд өөрт тохиолдож болох аливаа эрсдлийг санхүүгийн хүндрэлгүй даван туулах нөхцөлийг бүрдүүлэх ба гарах эрсдлийг актуар тооцооллоор төсөөлөн тогтоож, давхар даатгалын хамгаалалтад урт хугацааны туршид хамрагддаг явдал юм. Амьдралын даатгалын бизнесийн арга аргачлал, журам зааврыг манай тендерт шалгарсан БНЭУ-ын J.B. Boda & Co.Pvt компанийн мэргэжлийн зөвлөмжийн дагуу боловсруулан батлаад мөрдөж байна.

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг иж бүрэн болгох зорилгоор амьдралын даатгалын нэр хүндтэй гадаадын экспертүүдтэй ялангуяа “MUNICH RЕ”, “INTERNATIONAL SOS”, “SUN RE”, “WELL POINT” зэрэг дэлхийн өндөр зэрэглэлийн байгууллагуудтай давхар даатгал, эмнэлгийн болон аяллын түргэн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Компани даатгалын хүрээгээ өргөжүүлэх, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг зарим салбарын ажилтан албан хаагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уурхайчны хамгаалалт, гаальчны хамгаалалт, төрийн түшээ зэрэг ажил мэргэжлийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.

Нэвтрүүлж байгаа амьдралын даатгалын үндсэн бүтээгдэхүүнүүд:

  • “Миний гэр бүл” Хувь хүний хугацаат даатгал
  • “Миний хамт олон” Байгууллагын хугацаат даатгал
  • “Алтан боломж” Хуримтлалын даатгал
  • ”Интернэйншл SOS” Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ
  • Эмнэлгийн мөнгө
  • Орон сууцны хуримтлалын даатгал

Зах зээлд ойрын хугацаанд гаргахаар төлөвлөж буй бүтээгдэхүүнүүд:

  • Эрүүл мэндийн даатгал
  • Тэтгэврийн даатгал
  • Насан туршийн амьдралын даатгал

БАТАЛГАА

Санхүүгийн зохицуулах хорооны улирал тутмын хяналт

Актуар тооцооллын үндсэн дээр байгуулж СЗХ-оор хянуулсан нөхөн олговрын нөөц сан

Дэлхийд тэргүүлэгч Мюних Ре компанитай байгуулсан давхар даатгал

Компанийн өөрийн мөнгөн хөрөнгийн актив, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт тогтоосон хэмжээг хангасан байдал

ДААТГУУЛАГЧ /АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД/ ЮУ ХОЖИХ ВЭ?

1. Ажилтнаа цалингаас гадна урт хугацааны даатгалд хамруулан нэмэгдэл хангамжийн

багц санал болгох боломжтой

2. Ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллах сонирхлыг төрүүлнэ.

3. Байгууллагаар даатгах учир хураамж харьцангуй буурна.

4. Ажилтныхаа гэр бүлийг санхүүгийн хүндрэлээс бүрэн хамгаална.

5. Даатгалын хураамж нь татвар ногдох орлогоос хасагдана.

6. Орон сууцны хуримтлалын даатгалд ажилтнаа хамруулснаар төлбөрийн ачааллыг нь

эрс бууруулах, орон сууцтай болох баталгааг хангана.

ДААТГАГДАГЧ ЮУ ХОЖИХ ВЭ?

 

1. Дэлхийн бүх оронд үйлчлэх 24 цагийн амьдралын даатгалын хамгаалалттай болно

2. Эмнэлгийн мөнгө зэрэг даатгалын нэмэлт нөхцөлийг авснаар гэнэтийн осол болон

өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд жилдээ 31 хоног хүртэлх

хугацаагаар эмнэлэгт хэвтсэний мөнгө авах боломжтой

3. Гэрээний хугацаанд эрсдэлд орсон тохиолдолд даатгалын үнэлгээгээ бүрэн авна.

4. Нөхөн төлбөр нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.

5. Даатгалаа барьцаалан зээл авах боломжтой

6. Орон сууцны хуримтлалын даатгалд хамрагдвал моргейжид төлөх төлбөрийн хэмжээ

багасна.